images

ЧЕХИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ "ЛИНЭТ" КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Үйл явдлын мэдээ

2026-03-12

23

Элчин сайд Д.Гансүх Чехийн “Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд “Линэт” компанийн Стратегийн төслийн захирал А.Еэрнек, мөн компанийн менежер Д.Лукянов, “Mongolian forum” компанийн захирал Л.Ганболд нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар чехийн талаас Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, Монголын эмнэлгүүдэд тохирох шийдлүүдийг судлах, ярилцах зорилгоор энэ 3 дугаар сард Монгол Улсад очиж ажиллах тухайгаа Элчин сайдад танилцуулж, төрийн зарим байгууллагатай уулзалт зохион байгуулж өгөхийг хүсэв.
 
“Линэт” компани нь дэлхийд тэргүүлэгч эмчилгээ, сувилгааны ор үйлдвэрлэгч компани бөгөөд жил бүр 130 мянга гаруй ор үйлдвэрлэж, дэлхийн 120 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Харин 1992 онд байгуулагдсан “Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн холбоо”-нд чехийн 120 гаруй эмнэлгийн техник, хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд гишүүнчлэлтэй юм байна.
 
Тус компанийн удирдлага 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн айлчлалын үеэр зохион байгуулагдсан бизнес форумд оролцож, “Mongolian forum” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.