images

Элчин сайд Чех Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн М.Смолекийг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2026-02-06

10

Элчин сайд Д.Гансүх өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Мартин Смолекийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал медалиар шагнасныг гардуулан өгч, баяр хүргэв.
 
Элчин сайд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, түүний хоёр орны найрсаг харилцааг "Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлж байгааг онцлов.
 
Ноён М.Смолек нь одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Чех улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирлаар ажиллаж байсан бөгөөд нийгмийн хамгаалал, агаарын харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаарх баримт бичгүүдийг байгуулж, хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд дэмжиж ажилласан юм.
 
Тэрээр Монгол, Чехийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд “Найрамдал” медалиар шагнасанд талархал илэрхийлж, цаашид хоёр орны ижил төрлийн байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.