images

"ЭХИЙН АЛДАР" I, II ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮД ЭСЯ-НД МАТЕРИАЛАА ӨГНӨ ҮҮ

Үйл явдлын мэдээ

2026-01-13

19

Чех, Словак улсад аж төрж буй "Эхийн алдар" I, II зэргийн одонгийн болзол хангасан иргэдийн хүсэлт, материалыг 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ЭСЯ-нд хүлээн авна. 
 
Бүрдүүлэх материал:
  • "Эхийн алдар" I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет /Хавсралт файлыг татаж авах эсхүл ЭСЯ-нд ирж бөглөх боломжтой/;https://drive.google.com/file/d/1UwfGn3Ntgow4Eb_CZrq2rWCxlENlnBYe/view?usp=sharing
  • Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар эсхүл лавлагаа;
  • Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа;
  • Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол гэрчилгээний хуулбар эсхүл лавлагаа;
 
Жич: "Эхийн алдар" одонгоор шагнуулах эхийн бага хүүхэд 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр буюу түүнээс өмнө 1 нас хүрсэн байна юм. 
 
Материал бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар ЭСЯ-ны 224-311-198 утас болон ФБ-ийн мессежээр хандана уу.