images

ЭЛЧИН САЙД Д.ГАНСҮХ ЛИНЭТ КОМПАНИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2025-12-10

63

Элчин сайд Д.Гансүх 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чехийн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Линэт компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
 
 
Тус компанийн Гүйцэтгэх захирал Томаш Коларж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийсэн айлчлалын үеэр зохион байгуулагдсан Монгол, Чехийн бизнесийн форумд оролцох үеэрээ хоёр талд хамтын ажиллагааны өргөн боломж байгааг мэдэрч, түүний төлөө зорьж ажиллаж байна гэж ярив. Элчин сайд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл, зорилтын талаар танилцуулав.
 
 
Үйлдвэрийн захирал Ярослав Хвойка үйлдвэрээ танилцуулж, тус компанийн Стратегийн төслийн захирал Алэксандр Еэрнэк, менежер Данийл Лукянов нар Линэт компанийн үйлдвэрлэл, инновацын бодлого, технологийн ухаалаг шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын эмнэлгүүдэд тохирох шийдлүүдийг судалж ажиллахаа илэрхийллээ. Мөн компанийн зүгээс тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна сургалт-техникийн дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа ярилаа.
Уулзалтад Монголиан Форум компанийн захирал Л.Ганболд оролцов.