images

СЛОВАК УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД: УУЛЗАЛТ БОЛОХ ГАЗРЫН ХАЯГ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Үйл явдлын мэдээ

2025-10-30

8

ЭСЯ-наас 2025 оны 11 дүгээр сарын 8-ны Бямба гарагт Словак улсад ажиллаж, аж төрж буй иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Монгол, Словакийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсч ярилцана. Уулзалтыг иргэд арай олноороо төвлөрөн суудаг Трнава хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.
 
Мөн ЭСЯ "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэтэй хамтран сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгнө.
 
ЭСЯ-наас явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ. Цахим нотариатын заавар болон консулын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны веб сайтын https://prague.embassy.mn/category/169 холбоосоор орж авна уу.
 
Уулзалт болох газар: Úrad Trnavského samosprávneho kraja /Трнава мужийн захиргаа/
Хаяг: Starohájska 6868/10, 917 01 Trnava
Эхлэх цаг: 13:00
 
Иргэд тодорхой асуултаа ЭСЯ-ны [email protected] цахим шуудан, ФБ мессенжерээр ирүүлэх боломжтой. Мөн асууж, тодруулах зүйлсээ ЭСЯ-ны 775 874 222 утас эсвэл ФБ мессенжерээр ирүүлж болно.
 
Тус бүс нутагт оршин суугаа иргэдийг цаг заваа зохицуулж, сургалт болоод консулын үйлчилгээнд хамрагдахыг хүсье.