images

БӨХЧҮҮД АВАРГЫН ЦОМОО ЭСЯ-НДАА ХАДГАЛУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-10-25

9

Энэ сарын эхээр Будапешт хотноо болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит Европын аварга шалгаруулах Үндэсний бөхийн шилжин явах цомын төлөөх 2 дахь удаагийн тэмцээнд Чех улсад аж төрдөг олон бөх оролцож, бахтай амжилт үзүүлсэн.
 
Европ тивд хоёр дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн Прагийн анхдугаар тэмцээний аварга баг дахин түрүүлж, аваргын цомоо хадгалж үлдсэн билээ.
 
Орхон аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн начин Сэрээтэрийн Энх-Амгалан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Эрдэнэбатын Хосбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат залуу бөх Төрмөнхийн Өгий нарын “Чехийн 1 дүгээр баг”-ийн төлөөлөл 10 дугаар сарын 24-нд ЭСЯ-нд зочилж, цомоо байршуулж хадгалуулав.
 
 
Энэ билэг дэмбэрэлтэй сайн өдөр иргэд олноороо үйлчлүүлсний дотор дөрвөн хос залуус гал голомтоо бадрааж, гэрлэсний гэрчилгээгээ гардан авч, нэг хүүхэд төрсний гэрчилгээгээ авав.
 
Мөн оюутны төлөөлөл цуглаж, Их эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан зохион байгуулах уулзалт арга хэмжээний талаар ярилцлаа.
 
Ийнхүү намрын адаг сарын шинийн 3-ны Дашням, Балжиннямтай билэгт сайн өдрийг сонгон иргэд маань ЭСЯ-ндаа ирж, ажил үйлсээ бүтээсэн нь үндэсний ёс заншил, уламжлалаа эрхэмлэн дээдэлж явдгийн илрэл гэлтэй.