Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдаж байна
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явагдаж байна. Завсрын ээлжит тооллогод хилийн чанад аж төрж буй иргэд Та бүхэн цахим бүртгэлийн системээр дамжуулан тооллогод хамрагдах юм.
Иргэн Та http://citizen.2025.mn холбоосоор орж, бүртгүүлсний дараа Таны бүртгүүлсэн цахим шууданд нэвтрэх нууц үг ирэх бөгөөд тус нууц үгээр http://citizen.2025.mn цахим хуудсанд нэвтэрч өөрийн мэдээллийг оруулж, Хүн ам, орон сууцны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Өрхийн ам бүлийн гишүүд нэг бүртгэл үүсгэн бүртгүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ өрхийн гишүүн тус бүрийн мэдээллийг бүртгэлдээ оруулах шаардлагатай юм.
Хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаар ЭСЯ-ны ФБ мессенжер болон 224 311 198 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.


