images

Элчин сайдын яам Валашске Мезиржичи хотод ажиллалаа

Үйл явдлын мэдээ

2025-10-19

9

ЭСЯ-наас 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Валашске Мезиржичи хотод ажиллаж, тус хот, бүс нутагт аж төрж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх ЭСЯ-ны үйл ажиллагаа, Монгол-Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн болон төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, иргэд санал бодлоо илэрхийлж, тус улсад ажиллаж амьдрахтай холбоотой асуудал, тухайлбал тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудлаар туршлага, мэдээлэл хуваалцаж ярилцлаа.
 
 
ЭСЯ-наас "Хос багана" ТББ-тай хамтран зохион байгуулдаг сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаарх цуврал сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэ явуулж, стресс, сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд, тэдгээрийг даван гарах арга замын талаар зөвлөгөө өгөв.
 
 
ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, сонирхсон асуултад хариулав. Валашске Мезиржичи хот орчмоор манай 350 шахам иргэн аж төрж байгаа бөгөөд ЭСЯ-наас ийнхүү нийслэл хотоос хол амьдарч буй иргэдтэйгээ очиж уулзаж, иргэний бүртгэл, консулын үйлчилгээ үзүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байв.
 
Арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон нийт иргэддээ болон уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Валашске Мезиржичи хотын захиргаанд ЭСЯ-наас дахин талархал илэрхийлье.