images

"Сэтгэл бол эрхтэн: анзааръя, анхааръя, сонсъё, ярилцъя" уриатай аян өрнөж байна

Үйл явдлын мэдээ

2025-10-17

7

Монгол Улс ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг "Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр" болгон зарлаж, хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах арга хэмжээг сурталчлан таниулдаг. Энэ жилийн хувьд, стрессгүй ажлын орчин, стрессгүй өрх, гэр бүлийг төлөвшүүлэхэд чиглэсэн "Сэтгэл бол эрхтэн" уриатай 1 сарын аяныг эхлүүлжээ.
 
Аяны хүрээнд 10-19 насны өсвөр үе, залууст зориулан "Сэтгэл ч бас өвддөг, анзаараарай" уриатай зөвлөмж, мэдээлэл фэйсбүүк болон бусад нийтийн сүлжээнд түгээмэл тавигдаж байна. Учир нь ДЭМБ-ын судалгаагаар 10-19 насны 7 хүүхэд тутмын дунд 1 хүүхэд сэтгэцийн аливаа асуудалд өртдөг аж. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхлаас үүдэн сэтгэл гутралд орох хандлага түгээмэл тохиолддог. Мөн хүүхдүүдийн дунд гар утасны хэрэглээ ихэсч, үүнийгээ дагаад эцэг, эхтэйгээ зөв харилцаж, ойлголцож чаддаггүй явдал газар авсан байна.
 
Иймд хүүхэд, өсвөр үеийн залуучуудыг "анзааръя, анхааръя, сонсъё, ярилцъя" уриан дор https://www.facebook.com/watch/?v=1323303212619987 хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг зөвлөж байна. СЭМҮТ-өөс гаргасан өсвөр насны сэтгэл зүй ба сэтгэл гутрал ярилцлагыг https://youtu.be/Bm8TQ91TZhc эндээс үзэж, сонирхоно уу. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудас https://ncmh.gov.mn/ дахь зөвлөгөө, мэдээлэлтэй танилцах, өөрт хамаарах сэтгэлзүйн сорилуудыг https://ncmh.gov.mn/home/#/quiz бөглөх боломжтой.
 
Иргэд та бүхнийг өөрийн болон гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, хамгаалж, бие биедээ тус дэм болж байхыг уриалж байна.