images

Уулзалтад урьж байна

Үйл явдлын мэдээ

2025-10-10

8

ЭСЯ-наас Чех улс дахь монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, төрийн бус байгууллага, шүүхийн тамгатай орчуулагч, үйлдвэр, компанийн хэлмэрч, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарынхан, иргэдийн төлөөлөлтэй жил бүр уулздаг билээ.
 
Энэ жилийн нэгдсэн уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:00-14.30 цагт ЭСЯ-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Уулзалтаар Монгол, Чехийн хамтын ажиллагаа, түүний дотор манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тухай болон иргэд, консулын чиглэлээр явуулж буй ажлын талаар мэдээлж, санал солилцож ярилцана. Мөн 2026 онд ЭСЯ-наас улс орноо сурталчлах болон иргэд, байгууллагатай хамтран хийх арга хэмжээний талаар Та бүхний санал, төлөвлөлтийг сонсох хүсэлтэй байна.
 
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Оролцох хүмүүс [email protected] хаягаар ирэхээ нотолно уу.