images

Чех, Словак улсуудад суралцаж буй оюутнуудын уулзалт болно

Үйл явдлын мэдээ

2025-10-30

10

ЭСЯ-наас Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол болон гадаадын оюутнуудын дунд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Уулзалтын хөтөлбөрт манай оюутнууд монгол бичиг, үндэсний бүжиг болон шагайн наадгай, үндэсний хоол цайны тухай танилцуулга, үзүүлбэр үзүүлж, Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд монгол хэл, түүх, соёлд суралцаж буй сэтгэгдлээсээ хуваалцаж, ярилцана. 
 
Уулзалт 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Бямба гарагт 12:00 цагт Элчин сайдын яамны байранд болно.
 
Бүртгэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл [email protected] цахим хаягаар авна. Бүртгүүлэхдээ овог, нэр, сургуулийнхаа нэрийг бичнэ үү.
 
Хамт сурдаг оюутнууддаа мэдээллийг уламжилж, хамтдаа ирэхийг оюутнууддаа уриалж байна.