images

ПРАГА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ БОЛОВ

Үйл явдлын мэдээ

2025-06-09

17

Прага хотын VI дүүргээс Чех улсад суугаа дипломат корпусын дунд зохион байгуулдаг уламжлалт "Festival of Embassies” өдөрлөг 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Бямба гарагт боллоо.
 
Тус өдөрлөг нь үндэсний урлаг, соёл, хоолны сурталчилгааны арга хэмжээ юм. ЭСЯ Чех улсад аж төрж буй монгол иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчидтэй хамтран амжилттай оролцож, улс орноо сурталчиллаа. 
 
 
ЭСЯ-ны асарт “Хот мандал: нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “MONGOLIA.ALWAYS.MOVING” болон “WELCOME TO MONGOLIA” контентуудыг толилуулан Монголд зочлох жилийг сурталчлав.  Өдөрлөгийн урлаг, соёлын нэгдсэн хөтөлбөрт “Go Mongolia” уриан дор оролцож, Мост хот дахь “Ивээлт” морин хуур сургалтын төвийн багш, сурагчид “Үүлэн бор” магтаал, “Жалам хар” аяыг хуурдлаа. Чехэд аж төрдөг үндэсний гоёл чимэглэл, дээл хувцас урлаач иргэд бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаа хийв. 
 
 
Энэхүү өдөрлөгт ЭСЯ-тай хамтран оролцсон “Ивээлт” морин хуур сургалтын төвийн багш, сурагчид, үндэсний хоолны үйлчилгээ үзүүлсэн аялал, жуулчлалын “Гэр кэмп” компани, UB Restaurace явуулын хоолны газрын хамт олон, хамтран ажилласан үндэсний гоёл чимэглэл, дээл хувцас урлаач иргэдэд талархал илэрхийлье.
 
ЭСЯ-дын үндэсний урлаг, соёл, хоолны өдөрлөг нь Чех улсын Парламентын дээд, доод танхим болон ГХЯ-ны ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд 8 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн өдөрлөгт 56 орны ЭСЯ, Чехийн аж ахуйн нэгжүүд оролцов.