images

“УРАН НҮҮДЭЛ-2025” ШАТРЫН ТЭМЦЭЭН 2025 ОНЫ 5 ДУГААР САРЫН 31-НД БОЛНО

Үйл явдлын мэдээ

2025-05-19

16

Хүүхдийн баярыг тохиолдуулан Чех улсад аж төрж буй 7-16 насны монгол хүүхдүүдийн дунд Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ-ны нэрэмжит “Уран нүүдэл-2025” шатрын тэмцээнийг 2025 оны 5 дугаар сарын 31-нд зохион байгуулна.
 
Энэ удаагийн тэмцээнийг “Чех дэх монгол ээжүүдийн бүлгэм”-тэй хамтран явуулах бөгөөд бүртгэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
 
Оролцох хүүхдийн овог, нэр, нас, хүйсийн тухай мэдээллийг бүртгэлд тусгах учиртай бөгөөд лавлах зүйл байвал 603-965-600; 737-338-168 утсаар холбогдох боломжтой.
 
Тэмцээн 7-10 болон 11-16 насны ангиллаар болно.
 
Шатрын спортоор хичээллэж буй хүүхэд багачууддаа тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
2023, 2024 оны тэмцээнүүдийг “Чех-Монголын соёлын төв” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан. Цаашид уг тэмцээний цар хүрээг өргөжүүлж, тогтмол зохион байгуулах юм.