Элчин сайд Словак Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
Шинэ он гарсантай холбогдуулан Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Петер Пеллегрини тус улсад суугаа болон хавсран суугаа ДТГ-ын тэргүүн нарыг хүлээн авч уулзав. Элчин сайд Д.Гансүх түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хамтын ажиллагааны талаар товч ярилцав. Ерөнхийлөгч Пеллегрини улсынхаа Шадар сайдын албыг хашиж байхдаа 2018 онд манай улсад айлчлах үеэрээ манай улсын Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь уулзсан тухайгаа дурсан ярив.