Монгол, Словакийн хамтын ажиллагааны талаар ярилцав
Словак улсын Кошице дэх Монгол Улсын Өргөмжит консул Петр Славик Элчин сайд Д.Гансүхтэй уулзаж, Монгол, Словакийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ жил хоёр тал бизнес форумаа сэргээх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хороогоо байгуулах, олон улсын автотээврийн Хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг чухал арга хэмжээг төлөвлөөд байна. Өргөмжит консул маань цар тахлын үеийн хориг хязгаарлалт суларч, Словакт жил бүр зохиогддог олон үндэстний "Шөлний баяр"-т уламжлал ёсоор монгол гэрээ барин оролцож, Монголоо сурталчлахад яарч байгаагаа ярив. |