Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх Чехийн Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал хатагтай М.Шарбоховатай 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Хатагтай М.Шарбохова Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэний зэрэгцээ Чех улс дахь цар тахлын нөхцөл байдал, Чех улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Элчин сайд Д.Гансүх Бүгд Найрамдах Чех Улсад улс эх орноо төлөөлөн ажиллах болсондоо баяртай байна гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа нотлон, түүнийг Чех улсад найрсаг дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлэ
|