Гадаадаас иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн тухай
2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Франкфурт-УБ чиглэлд хийгдэх тусгай үүргийн нислэгээр 270 хүртэл иргэн авна. Европоос буцах хүсэлтээ гаргасан иргэдийн тоо 2700 хүрээд байна. Тиймээс буцах хүсэлтээ гаргасан иргэдээс нэн тэргүүн ээлжинд нислэгт хамруулах шаардлагатай иргэдийг доорх шалгуураар эрэмбэлж, Улсын онцгой комисс нэрсийг эцэслэн баталгаажуулна. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай
- Жирэмсэн иргэн
- Бага насны хүүхэдтэй гэр бүл
- Ахмад настан /60-аас дээш настай/
- Оюутан /Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж буй харгалзах хүнгүй 18 хүртэлх насны хүүхэд/
- Бусад /Санхүүгийн боломжгүй болсон, байрлах газаргүй гэх мэт/
Дээрх шалгуурыг хангасан иргэд хуваарьт нислэгт хамрагдах хүсэлт бүхий өргөдөл, гадаад паспортын хуулбар, нотлох баримт (эмчийн магадлагаа, эмнэлгийн бичиг) зэргийг тус ЭСЯ-ны [email protected] хаягаар ирүүлнэ үү.