images

Чех Улсад богино хугацааны визээр ирсэн иргэдийн анхааралд

Үйл явдлын мэдээ

2020-05-03

261

Чех Улсад богино хугацааны урилгын болон аяллын визээр ирж, нутаг буцах боломжгүйн улмаас визний хугацаа дууссан болон дуусч буй иргэдийн виз 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр (Чех Улсад зарласан онц байдал 5 дугаар сарын 17-нд дуусах ба үүнээс хойш 60 хоногийн дотор) хүртэл автоматаар сунгагдаж байна. Иргэд Та бүхэн богино хугацааны визээ сунгуулахаар Чехийн Гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газарт (Cizinecká policie) хандах шаардлагагүй бөгөөд Таныг нутаг буцах үед Чехийн хил дээр тусгай тэмдэглэгээ бүхий тамга дарна. Энэхүү тамга дээр Таны Чех Улсаас гарсан өдрийг тэмдэглэх бөгөөд энэ хугацаанд хууль ёсоор оршин сууж байсныг илтгэх юм байна.