images

Хөл хөдөлгөөн хориглох шийдвэрээ сунгав

Үйл явдлын мэдээ

2020-03-31

238

Чех Улсын Засгийн газар иргэдийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрээ 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгав. Мөн энэ хугацаанд хүнсний дэлгүүрээс бусад дэлгүүр, ресторан хаалттай байна. Иргэд :
• Ажилдаа явах
• Хүнс, эм, гоо сайханы бараа авахаар дэлгүүр явах
• Зайлшгүй шаардлагаар гэр бүл, ойр дотны хүнээ эргэхээр очих
• Шатахуун авах
• Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлэг, банк, шуудан орох зэрэг зайлшгүй шаардлагатай ажлаар гадуур явах боломжтой.
Төрөх эмнэлэгт зөвхөн төрөх гэж буй эмэгтэй ганцаараа орох шаардлага тавигдаж байсан бол төрөх явцад орчуулга шаардагдах ээж нарт энэ заалт хамаарахгүй. Мөн Чех Улсад гадаадаас ирж буй бүх иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах үүрэгтэй болж байна.
Гадуур явахдаа бүх иргэд амны хаалт, маск зүүх үүрэгтэй байсан бол 2 хүртэлх настай хүүхэд, автомашиндаа ганцаараа явж буй жолооч нар амны хаалт, маскгүй зорчиж болно.
Иргэд Та бүхэн суугаа орныхоо хууль, дүрмийг хүндэтгэн сахиж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур зорчих хөдөлгөөнөө хязгаарлана уу.