images

Иргэдийн анхааралд

Үйл явдлын мэдээ

2020-11-13

227

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, онц байдал зарлав. Онц байдал 30 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараахь арга хэмжээ авна. Үүнд: • Чех Улсын иргэд болон тус улсад урт, богино хугацааны оршин суух эрхтэй гадаадын иргэдийг COVID-19-ийн тархалт ихтэй 15 оронд (БНХАУ, БНСУ, Итали, Иран, Испани, Австри, ХБНГУ, Нидерланд, Швейцар, Швед, Норвег, Бельги, Дани, Франц, Их Британи) зорчихыг хориглох, мөн эдгээр улсаас Чех Улсад ирэх хөдөлгөөнийг хориглох
• Ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг 20:00-06:00 цагийн хооронд хориглох
• Бүх төрлийн спорт зал, фитнес, усан сангийн үйл ажиллагааг хориглох
• 3 дугаар сарын 13-ны өдрөөс 30-аас дээш хүн оролцох соёл, урлаг, спорт, кинотеатр, үзэсгэлэн, шашны цуглааныг хориглох
• ХБНГУ, Австри Улстай хиллэх цэгүүдэд шалгалт тогтоох зэрэг болно.