Иргэдийн анхааралд
“Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” хуульд “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадын улс оронд 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд цахим бүртгэлд хамрагдах үүрэгтэй. Иймд гадаадын улс оронд оршин суугаа иргэд Та бүхэн http://www.citizen.gov.mn/ цахим хуудсанд өөрсдийн мэдээллийг оруулах бөгөөд ингэхдээ өөрийн Facebook, Google account зэрэг сүлжээг ашиглан бүртгүүлэх боломжтой юм |