images

“Амжилтын үндэс” уулзалт, ярилцлага боллоо

Үйл явдлын мэдээ

2019-03-04

237

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Чех-Монголын соёлын төв” ТББ-тай хамтран “Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагыг ЭСЯ-нд зохион байгууллаа. Хилийн чанадад эх орноо сурталчилан, амжилттай хөдөлмөр эрхлэн яваа хүмүүсийг урьж оролцуулах зорилготой “Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагын анхны зочноор загвар зохион бүтээгч, стилист А.Цэцгээ Франц Улсаас хүрэлцэн ирж оролцлоо. Загвар зохион бүтээгч, стилист А.Цэцгээ нь “Аюураа” брендийг үүсгэн 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ стилистийн зөвлөгөө үзүүлдэг бөгөөд тэрээр уулзалт ярилцлагад хүрэлцэн ирсэн зочдод өөрийн “Аюураа” брендийн талаар болон хувь хүний гадаад имидж бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өглөө. “Амжилтын үндэс” уулзалт, ярилцлагыг улирал тутам ЭСЯ-нд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.