images

Иргэдийн анхааралд

Үйл явдлын мэдээ

2019-01-13

211


“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу “Эхийн алдар” одонгийн болзол хангасан Чех болон Словак Улсад оршин суугаа эхчүүд тус ЭСЯ-аар дамжуулан холбогдох байгууллагуудад хүсэлтээ уламжлан “Эхийн алдар” одон авах боломжтой бөгөөд гадаад улс орнуудад суугаа эхчүүдийн хүсэлтийг энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хүлээн авч нэгдсэн журмаар шийдвэрлэхээр ГХЯ болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ хамтран ажиллаж байна.

Иймд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө 1 нас хүрч улмаар “Эхийн алдар” одонгийн болзол хангасан эхчүүд ЭСЯ-ны 224 311 198 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авч, өөрийн үндэсний энгийн гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг баталгаажуулан тус ЭСЯ-нд хүсэлтээ гаргана уу.