images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Үйл явдлын мэдээ

2024-09-11

126

ЭСЯ-наас 2024 оны 9 дүгээр сарын 14-ний Бямба гарагт Плзен хотод "Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стресс, сэтгэл гутралыг даван туулах арга зам" сэдэвт төлбөргүй сургалтыг "Хос багана" болон “Монголчуудын нэгдэл” ТББ-тай хамтран зохион байгуулна. Сургалтын гол зорилго нь хилийн чанад ажиллаж амьдарч буй иргэдэд тохиолддог стресс, түүнээс улбаатай сэтгэл гутралыг даван туулах, амьдралын эрүүл орчныг бий болгох, гэр бүл, хамт олондоо эерэгээр нөлөөлөхөд туслах, зөвлөхөд оршино. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ХҮН ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ СТРЕССТ ОРСОН БАЙДАГ, ТҮҮНИЙГЭЭ АНЗААРАХГҮЙ ЯВСААР ГАЗАР АВАХУУЛДАГ ГЭМТЭЙ АЖ. ТИЙМЭЭС МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ ЮМ БАЙНА.

Сургалт болох газрын хаяг: Skupova 2981/4a, 30100 Plzeň 3 - Jižní Předměstí

Цаг: 13:00

Мөн өдөр ЭСЯ-наас тус байранд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Цахим нотариатын заавар болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээлэлтэй ЭСЯ-ны вебсайтын https://prague.embassy.mn/category/169 холбоосоор орж танилцана уу.

Асууж, тодруулах зүйл зүйлсээ ЭСЯ-ны 775-874-222 утсаар тодруулах эсвэл [email protected] хаягаар цахим шуудан илгээж болно. Мөн ЭСЯ-ны ФБ мессенжерээр бичиж болно.