images

МОНГОЛ, ЧЕХИЙН ХООРОНД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛОХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

Үйл явдлын мэдээ

2023-02-14

366

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 2 дугаар сарын 13-нд Прага хотын Вацлав Хавелын олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал Иржи Постой уулзаж, Улаанбаатар-Прагийн хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийн талаар ярилцаж, мэдээлэл солилцов. 
 
Манай хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрт 2017 онд гарын үсэг зурснаас хойш шууд нислэг үйлдэх талаарх яриа хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд энэ чиглэлээр хувийн хэвшлийнхэн ажиллаж байна.  
 
Вацлав Хавелын нисэх онгоцны буудал нь 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 18 сая орчим зорчигч нэвтрүүлж байсан Чехийн хамгийн том нисэх буудал юм. Тус нисэх буудлаас Европын ихэнх орон руу мөн  Ази, Хойд Америк, Африк тив рүү шууд нислэг хийгддэг.