images

МОНГОЛ, ЧЕХИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР 2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН 1-НД ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО

Үйл явдлын мэдээ

2023-02-14

625

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг чехийн тал бүрэн хангасан тухай ноот бичгийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэй уулзаж гардуулав. Ийнхүү Нийгмийн хамгааллын тухай Хэлэлцээрийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болоход бэлэн боллоо.
 
  • Холбогдох мэдээллийг https://mfa.gov.mn/71685 холбоосоор орж үзэж болно.
  • Тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудлаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дараахь мэргэжилтнүүдэд хандаж болно. https://www.facebook.com/photo/?fbid=254962513325469&set=a.254647010023686
  • ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч С.Орхон. Цахим шуудан: [email protected],
  • ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ундрам. Цахим шуудан: [email protected];
  • Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн Т.Уянга. Цахим шуудан: [email protected]
Хэлэлцээрийг бүрэн эхээр нь болон түүний тухай ХНХЯ-ны дараахь холбоосоор орж үзэж болно. https://mlsp.gov.mn/content/detail/1139
Хэлэлцээр байгуулагдахтай холбоотой он цагийн хэлхээс:
 
  • 2019 оны 5 дугаар сарын 20: Хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чехийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Малачова нар Прага хотноо гарын үсэг зурсан.
  • 2020 оны 4 дүгээр сарын 24: Монгол Улсын Их Хурал Хэлэлцээрийг соёрхон баталсан.
  • 2022 оны 5 дугаар сарын 11: Чехийн Сенатын танхим соёрхон батлахыг дэмжсэн.
  • 2022 оны 6 дугаар сарын 16: Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон батлахыг дэмжсэн.
  • 2023 оны 1 дүгээр сарын 24: Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.
  • Хэлэлцээр байгуулах үйл явцыг талууд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд яриа хэлэлцээг явуулахад гар бие оролцсон хоёр улсын үе үеийн Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, дипломатуудад халуун талархал илэрхийлье.