ЧЕХ, СЛОВАК УЛСУУДАД АЖ ТӨРЖ БУЙ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛД: ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар”- I, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнадаг билээ. Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд үрчилж авсан хүүхэд орох бөгөөд харин түүнийг 3 нас хүрэхээс нь өмнө үрчилж авсан байх журамтай.
Үүнтэй холбогдуулан “Эхийн алдар” I, II зэргийн одон авах болзол хангасан иргэд материалаа бүрдүүлж, 2023 оны 2 дугаар сарын 20-ний дотор ЭСЯ-нд авчирч өгнө үү. Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өөрөө бичсэн өргөдөл;
- Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар (БАГА ХҮҮХЭД НЬ 1 НАС ХҮРСЭН БАЙХ);
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас нь өмнө үрчилж авсан байх);
- “Эхийн алдар” I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах;
- Анкет зэрэг болно.
Анкетыг дараахь холбоосоор орж авч болно. https://drive.google.com/file/d/1tD4c3IHVGegbghvnxZ37gAql-GVOYZgw/view
Материал бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар ЭСЯ-ны 775874222 утас, ФБ-ийн мессежээр хандана уу.