ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Й.СИКЕЛАТАЙ УУЛЗАВ

2023-05-22


 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 5 дугаар сарын    12-ны өдөр Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Йозеф Сикелатай уулзалт хийв.
 
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг тэлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн харилцааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 
Мөн ирэх саруудад Улаанбаатар хотноо болох “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”, “Монголын эдийн засгийн чуулган” зэрэг арга хэмжээнд Чехийн талын төлөөлөгчдийг оролцохыг урив.
 
Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комисс, Монгол-Чехийн бизнес форумыг энэ оны 3 дугаар улиралд Улаанбаатарт зохион байгуулахаар мөн тохиролцлоо.