Монгол-Чехийн харилцаа
2022-12-09
Монгол Улс Чех Улстай (хуучнаар Чехословак Улс) 1950 оны 4 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон.
Улаанбаатар, Прага хотноо 1956 онд харилцан ЭСЯ-даа нээсэн.
Харилцааны эрх зүйн үндэс:
- 1976 - БНМАУ, БНСЧСУ-ын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай гэрээ
- 1984 - БНМАУ, БНСЧСУ-ын хооронд хоёрдмол харьяаллын асуудлыг зохицуулах тухай гэрээ
- 1992 - Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Чех, Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 1995 - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр
- 1997 - Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээр
- 1998 - Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 1998 - Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 1999 - Монгол Улсын иргэд, БНЧУ-ын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2004 - Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2017 - Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2019 - Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр (хүчин төгөлдөр болоогүй байгаа)
- 2019 - Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2019 - Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр
Монгол-Чехийн хооронд хийгдсэн айлчлалууд:
Монголын талаас:
- 1994 - Шадар сайд Л. Энэбиш
- 1995 - Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт
- 1997 - Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа
- 1999 - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2005 - Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд
- 2007 - УИХ-ын дарга Д.Лүндээжанцан
- 2007 - БХБ-ын сайд Ж.Наранцацралт, Батлан хамгаалахын сайд Л.Болд
- 2010 - УИХ-ын БОХААБХ-ны дарга Б.Батбаяр
- 2011 - Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
- 2012 - Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
- 2013 - Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
- 2014 - Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун
- 2015 - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- 2019 - Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Чехийн талаас:
- 1999 - Гадаад хэргийн сайд Ян Каван
- 2000 - Парламентын Сенатын Байнгын хорооны дарга П.Смутны
- 2005 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Л.Заоралек
- 2006 - Ерөнхийлөгч Вацлав Клаус
- 2009 - Парламентын Сенатын БОБХ-ны дарга Л.Амброзек
- 2010 - Ерөнхий сайд Ян Фишер
- 2013 - Парламентын Сенатын дэд дарга А.Гаядушкова
- 2014 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Петр Газдык
- 2015 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек
- 2016 - Ерөнхийлөгч Милош Земан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон.
- 2019 - Сенатын танхимын дарга Я.Кубера