Гэрлэлт цуцлалт

2025-05-07


Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална. 
 
Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчдийн гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах боломжтой. Эдгээр шаардлагыг хангаж буй гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй эхнэр, нөхөр нь хоюулаа тус ЭСЯ-нд ирж, хүсэлтээ гаргасан тохиолдолд ЭСЯ-наас гэрлэлтийг цуцлах боломжтой.
 
Дээрхээс бусад тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцална.
 
ЭСЯ-нд ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт. Үүнд:
  • Эхнэр, нөхрийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх,
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь,
  • Гэрлэлт цуцлуулахыг хүссэн тус тусдаа гаргасан хүсэлт /хүсэлтэд хөрөнгө болон төрсөн буюу үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрснөө дурдсан байх шаардлагатай/
Эхнэр нь жирэмсэн эсхүл эхнэр, нөхрийн аль нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.
 
Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй иргэдийг нэн тэргүүнд Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийг уншиж танилцахыг зөвлөж байна.