МОНГОЛ УЛСААС БНЧУ-Д СУУЖ БАЙСАН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДУУД

д/д

Элчин сайдуудын нэрс

Итгэмжлэх жуух бичгээ хэнд, хэзээ өргөн барьсан

Албан тушаал

Нутаг буцсан он, сар, өдөр

Сууж байсан хот

1.

Дашийн Адилбиш

БНЧСУ-ын ерөнхийлөгчАнтонин Запотоцкийд 1953 оны 5 сарын 12-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1956.6.3

Москва

2.

Сандавын Равдан

БНЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Запотоцкийд 1956 оны 7 сарын 4-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1959.10.25

Прага

3.

Шадавын Цагаандорж

БНЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1959 оны 10 сарын 25-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1964.10.12

Прага

4.

Баярын Жаргалсайхан

БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1964 оны 10 сарын 23-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1967.9.7

Прага

5.

Жамбын Нямаа

БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1967 оны 9 сарын 8-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1973.10.3

Прага

6.

Зандангийн Энэбиш

БНСЧСУ-ын ерөнхийлөгчЛюдовик Свободад 1973 оны 10 сарын 4-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1978.9.27

Прага

7.

Өлзийн Дорж

БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад 1978 оны 9 сарын 27-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1983.12.10

Прага

8.

Ёндонгийн Очир

БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад 1984 оны 4 сарын 4-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1988

Прага

9.

Жамсрангийн Дулмаа

БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад   1988 оны 11 сарын 9-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

1991.8.13

Прага

10.

Пэрэнлэйн Нямаа

ХБНЧСУ-ын ерөнхийлөгч Вацлав Хавелд 1991 оны 9 сарын 26-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

2001.9.13.

Прага

11.

Н.Нямжав

Түр хамаарагч

1995

1997

Прага

12.

Н.Жаргалсайхан

Түр хамаарагч

1997

2001

Прага

13.

Шижээхүүгийн Одонбаатар

БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Хавелд 2001 оны 11 сарын 23-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

2006.3.21

Прага

14.

Очирын Энхтөр

БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Клауст  2006 оны 3 сарын 21-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

2009.10.15

Прага

15.

Сүрэнгийн Цоггэрэл

БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Клауст 2009 оны 12 сарын 9-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

 2013

Прага

16.

Дорждамбын Зүмбэрэллхам

 

БНЧУ-ын ерөнхийлөгч Мелош Земанд 2013 оны 6 сарын 13-нд

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

 

Прага

 

Товчилсон үгийн тайлбар:   БНЧСУ-Бүгд Найрамдах Чехословак улс                                                                                                                             

                                                БНСЧСУ-Бүгд Найрамдах Социалист Чехословак улс

                                                ХБНЧСУ-Холбооны Бүгд Найрамдах Чех, Словак улс

                                                 БНЧУ-Бүгд Найрамдах Чех улс

 

МОНГОЛ УЛСААС БНЧУ-Д СУУЖ БАЙСАН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДУУДЫН ТОВЧ НАМТАР

Description: E:\shine\D-Adilbish-1.jpg1.БНМАУ-ААС БНЧСУ-Д СУУЖ БАЙСАН АНХНЫ ЭЛЧИН САЙД ДАШИЙН АДИЛБИШ

Д.Адилбиш 1917 онд Өвөрхангай аймагт төрсөн. Мосвад Дорно дахины факультет, эх орондоо Намын дээд сургуулийн курс тус тус төгссжээ. 1942 оноос нам, төрийн удирдах дээд байгууллагад ажиллаж эхэлсэн байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 1950 оны 6 сараас БНМАУ-аас ЗХУ-д суугаа элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон байна. МАХН-ын гишүүн, БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байсан. БНМАУ-ын төрийн дээд одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгоор шагнуулж байв. 1953 оны 5 сарын 12-ны өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-аас БНЧСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогджээ.Зарлигт БНМАУ-ын ИХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, УИХ-ын тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга Шарав нар гарын үсэг зурсан байна.

Description: E:\shine\ravdan\SanRav good 00.jpg2.САНДАВЫН РАВДАН

С.Равдан 1907 онд төрсөн. Москвад Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн дээд сургуулийг төгсчээ. 1929 оноос 1950 он хүртэл БНМАУ-ын  иргэний болон цэрэг, батлан хамгаалахын байгууллагад ажиллаж байгаад 1950 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн байна. 1953 онд С.Равдан БНМАУ-аас БНАСАУ-д, 1956 оноос БНЧСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллажээ. Мөн БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар ажиллаж байв. МАХН-ын ТХ-ны гишүүн бөгөөд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогджээ. БНМАУ-ын төрийн дээд одон, медалуудаар шагнуулсан.

 

Description: F:\mongol cheh from canon\IMG_4777.JPG3.ШАДАВЫН ЦАГААНДОРЖ

Ш.Цагаандорж 1912 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1930 оноос Биеийн хөдөлмөрийн анхны хоршоо, дамжлага баазын дарга, Хоршоодын төв холбооны ерөнхий хорооны дарга, Худалдаа бэлтгэлийн яамны сайдын үүрэгт ажлуудыг хийжиржээ. Хоршоодын төв холбооны XI, XII, XIII, XIV их хурлаас зөвлөлийн гишүүн,Ерөнхийхорооны даргаар сонгогдон ажилласан байна. БНМАУ-ын Их хурлын депутат, МАХН-ын Төв хорооны гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн бүгд хурлын гишүүнээр  тус тус сонгогдож байжээ.Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас” одонгоор шагнажээ.

 

Description: E:\shine\Bayar - Jargalsaihan.jpg4.БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН

Б.Жаргалсайхан 1915 онд Дорнод аймагт төрсөн. 1933 онд Намын төв сургууль, 1940 онд Москвагийн Дорно дахины дээд сургууль төгссөн.1933 оноос Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, мөн хорооны дарга, 1935 оноос “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүл болон “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, “Хүмүүжил, жигшил” сэтгүүлийн эрхлэгч, 1936 оноос “Үндэсний эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга бөгөөд Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1940 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллаж байжээ. 1941 оноос дипломат ажилд шилжин, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон 1945 он хүртэл ажиллаад, мөн оноос Засгийн газрын тогтоол шийдвэр хариуцсан протоколын эрхлэгч, ГЯЯ-ны Ёслолын хэлтэсийн дарга, 1947 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Ус цаг уурын хорооны дарга, 1950-1953 онд БНМАУ-аас БНХАУ-д, 1964-1967 онд  БНСЧСУ-д (Франц, Египетэд хавсран)суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллажээ. 1961 онд Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, улмаар НҮБ-ын дэргэд суух анхны байнгын төлөөлөгчөөр ажилласанбайна. Монгол улсын “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” дипломат дээд цол хүртжээ.

Description: K:\DBUAAG\J-Nyamaa.jpg5.ЖАМБЫН НЯМАА

Ж.Нямаа 1926 онд Завхан аймагт төрсөн. 1942 онд МХЗЭ-д элссэн. 1943 оноос сумын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ. 1944 онд Завхан аймгийн ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 1945 онд Намын дээд сургуульд суралцсан байна. 1946 оноос Намын шинэ хүчний дээд сургуульд багшилжээ. 1950 оноос Булган аймгийн Намын хороонд шинэ хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1954 онд Өвөрхангай аймгийн Намын хорооны үзэл суртлын ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1955 онд Намын ТХ-нд лектор, дараа нь аймаг хариуцсан зохион байгуулагч, 1956 оны эцсээр Ховд аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна. 1959-1962 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд суралцан төгсөж ирээд 1964 он хүртэл Өмнговь аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1965-1967 онд Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1964-1965 онд Улаанбаатар хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, 1965-1967 онд Архангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 1967 оны 8 сараас БНМАУ-аас БНСЧСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож, 1971 оноос Иракт хавсран суух элчин сайдын алба хашсан байна..

Description: C:\Documents and Settings\tsolmon\My Documents\Zandangiin Enebish-1.jpg6.ЗАНДАНГИЙН ЭНЭБИШ

З.Энэбиш 1926 онд Увс аймагт төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын их сургуулийг химийн мэргэжлээр төгсчээ. 1977 оноос МАХН-ын гишүүн болсон байна. 1944-1950 онд ерөнхий боловсролын дунд сургуульд физик, математикийн багш, 1957-1961 онд Улсын их сургуулийн химийн факультетийн декан, багшаар ажиллаж байв. 1961-1968 онд Дунд, тусгай дунд, дээд боловсролынулсын хорооны орлогч дарга, 1968-1969 онд Ардын боловсролын орлогч сайдын ажлыг хашжээ. 1969 оноос БНМАУ-аас ЗХУ-д суух элчин сайдаар томилогдон ажилласан байна. Монголын төрийн дээд одон, медиалуудаар шагнуулсан.

 

Description: E:\shine\U-Dorj.jpg7.ӨЛЗИЙН ДОРЖ                                  

Ө.Дорж 1920 онд Булган аймагт төрсөн. 1936-1938 онд Улаанбаатар хотын токарь механикийн заводад, 1941-1945 онд Алтанбулаг сумын Худалдаа хоршоололын удирдах байгууллагад санхүүгийн ажилтан, Монголын  эд хэрэглэгчдийн төв холбоонд тус тусажиллаж байв.1952-1959 онд МАХН-ын ТХ-ны аппаратад, 1959-1961 онд БНМАУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайдын газарт зөвлөх, 1961-1970 онд БНМАУ-аас БНСЧСУ-д суух элчин сайдын газар худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1971-1976 онд БНМАУ-ын Гадаад худалдааны яамны орлогч сайдын албыг тус тус хашиж байв. 1976 оноос БНМАУ-аас БНСЧСУ-д суух элчин сайдын газарт худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1978-1983онд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллажээ. Монголын төрийн дээд одон, медиалуудаар шагнуулсан.

Description: C:\Users\Purvee\Desktop\Ochir-Yo - Copy.jpg8.ЁНДОНГИЙН ОЧИР

Ё.Очир 1927 онд Говь-Алтай аймагт төрсөн. Монголын төрийн зүтгэлтэн, худалдааны гавъяат ажилтан. 1944-1949 онд Улаанбаатар хотод Санхүү, эдийн засгийн техникум, 1950-1954 онд Намын дээд сургууль, 1957-1962 од ЗХУ-ын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус суралцаж төгссөн. 1949 оноос ажлын гараагаа эхэлж, Гадаад худалдааны яамны нэгдүгээр орлогч сайд, сайдаар  дэвшиж, 1984-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д, 1988-1990 онд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан байна.

 

 

Description: C:\Users\Purvee\Desktop\Dulmaa-J.jpg9.ЖАМСРАНГИЙН ДУЛМАА

Ж.Дулмаа 1934 онд Дорнод аймагт төрсөн. Инженер технологич мэргэжилтэй. 1959-1961онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яаманд хэлтэсийн дарга, 1961-1962 онд БНМАУ-ын Хүнс, хөнгөн аж үйлдвэрийн яамны гурилын үйлдвэрийн удирдлагын орлогч эрхлэгч, 1962-1968 онд  БНМАУ-ын Хүнсний аж үйлдвэрийн яамны  нэгдүгээр орлогч, 1968-1972 онд БНМАУ-ын Хөнгөн аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч, 1972-1979 онд БНМАУ-аас ЗХУ-д суух худалдааны төлөөлөгч, 1979-1981 онд БНМАУ-ын Хүнс, хөнгөн аж үйлдвэрийн яамны сайд, 1981-1984 онд БНМАУ-аас БНАГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1984-1987 онд БНМАУ-ын Гадаад худалдааны яамны сайд, 1987 оноос БНМАУ-ын Эдийн засаг, гадаад харилцааны яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллажээ. Ж.Дулмаа МАХН-ын ИХ-ны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдсон байна. Төрийн дээд одон, медиалуудаар шагнуулжээ.

Description: E:\shine\P-Nyamaa.jpg10.ПЭРЭНЛЭЙН НЯМАА

П.Нямаа 1935 онд Завхан аймагт төрсөн. 1961 онд Прагийн их сургуулийг чех хэл, утга зохиолын багш-орчуулагчийн мэргэжлээр төгссөн. 1961-1962 онд Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороонд референт, 1962-1969 онд тус улсаас БНСЧСУ-д суугаа элчин сайдын яамны атташе, 1969-1974 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтэсийн зааварлагч,1974-1977 онд Дипломатын академид сонсогч, 1977-1979 онд ГЯЯ-ны Захиргааны хэлтэсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга, хэлтэсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1979-1980 онд МАХН-ынТөв хорооны Гадаад харилцааны хэлтэсийн зааварлагч, 1980-1985 онд тус улсаас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга,1985-1987 онд ГЯЯ-ны намын үүрийн нарийн бичгийн дарга, 1987-1988 онд ГЯЯ-ны боловсон хүчний хэлтэсийн дарга,1988-1989 онд ГЯЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтэсийн даргаар тус тус ажиллажээ. П.Нямаа 1989 оны 8 сарын 25-наас  БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, 1991 ондХБНЧСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон байна.

Description: J:\odonbaatar.JPG11.ШИЖЭЭХҮҮГИЙН ОДОНБААТАР

Ш.Одонбаатар 1961 онд Улаанбаатарт төрсөн. 1985 онд Прага хотын Карлын их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1986-1991 онд Гадаад явдлын яаманд, 1991-1997 онд Прага дахь ЭСЯ-нд Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2001-2005 онд Монгол улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд(Бүгд Найрамдах Словак улсыг хавсран), 2005-2012 онд ГХЯ-ны Европын газрын захирал, 2012 оноос Монгол улсаас Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байна. 2008 онд Монгол улсын “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” дипломат дээд цол хүртжээ. 

 

Description: J:\Enhtur_O.JPG12.ОЧИРЫН ЭНХТӨР

О.Энхтөр 1953 онд Улаанбаатар хотод төрсөн.  1971 онд арван жилийн 1-р дунд сургууль, 1978 онд Прагийн Карлын их сургууль, 1991 онд Москва хотын Дипломатын академийг тус тус төгсчээ. “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цолтой. 1978 оноос ГХЯ-ны системд 30 гаруй жил ажилласан байна. 1981-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-д атташе, 1988-1989 онд ГЯЯ-ны хоёрдугаар хэлтэст гуравдугаар нарийн бичгийн дарга, 1991-1995 онд ГХЯ-ны Тамгын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1995-1999 онд Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 1999-2001 онд ГХЯ-ны Улс төрийн болон хөрш орнуудын захирлаар ажиллаж байгаад 2005 оны 8 сараас МУ-аас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогджээ.

Description: Tsoggerel 1.jpg13.СҮРЭНГИЙН ЦОГГЭРЭЛ

С.Цоггэрэл 1954 оны 11 сард Увс аймагт төрсөн. 1980 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийгэрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1980-1988 онд НАХЯ-нд, 1988-1991 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Болгар улсад суугаа ЭСЯ-нд, 1991-1999 онд Улсын аюулаас хамгаалах ерөнхий газарт хариуцлагатай алба хашиж байгаад 1999-2002 онд Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтэсийн дарга, 2002-2009 онд Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга болон хэлтэсийн дарга, 2009-2013 онд Монгол улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв.

 

Description: C:\Users\Purvee\Desktop\Д-зүмбэрэллхам Pragaas(1).jpg14.ДОРЖДАМБЫН ЗҮМБЭРЭЛЛХАМ

Д.Зүмбэрэллхам 1960онд Дундговь аймагт төрсөн. 1984 онд ЗХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль төгсчээ. Хууль зүйн ухааны доктор. 1984 оноос Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги, Улсын Мөрдөн байцаах газар,Октябрь дүүргийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, дарга, 1992-1999 онд Цагдаагийн дээд сургуульд ахлах багш, арга зүйч, сургалтын албаны дарга, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвд багш, 2002-2009 онд Хууль зүйн үндэсний төвд секторын эрхлэгч, 2001-2006 онд Цагдаагийн академид дэд захирал, тэргүүн дэд захирал, 2006-2008 онд Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 2013-2016 онд Монгол улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв.