ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх Консулын үйлчилгээний үнэ

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрууд консулын бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ үйлчилгээний төлбөр хураамжийг бэлэн бусаар авах болсныг үүгээр мэдэгдэж байна. 

Иймд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЭСЯ иргэдийн урьдчилан төлсөн зөвхөн бэлэн бус төлбөрийн баримтыг үндэслэн иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг +420224311198 болон +420775874222 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.

ЭСЯ-ны харилцах дансны мэдээлэл:
Česká spořitelna bank
Дансны дугаар: 4085868359/0800
Хүлээн авагчийн нэр: Velvyslanectví Mongolska

Консулын үйлчилгээний төрөл

Хураамжийн хэмжээ
(Чех крон)

Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох

-

Гэрлэснийг бүртгэж, гэрчилгээ олгох

300

Гэрлэлт цуцалж, гэрчилгээ олгох

300

Иргэний шинэчилсэн цахим үнэмлэх захиалах

14 ам.доллар

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах 1 жил

300

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах 2 жил

600

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах 3 жил

800

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах 4 жил

1000

Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгах 5 жил

1200

Үндэсний энгийн гадаад паспорт захиалах

50 ам.доллар

Буцах үнэмлэх олгох

1000

Нотариатын баталгаа /Эх орны хишиг болон хүүхдийн тэтгэмж/

100

Бичиг баримтад нотариатын баталгаа хийх

300

Тодорхойлолт

300