Гэрлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Чех улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-д заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс ЭСЯ-ны нэр дээр хамтран гаргасан өргөдөл.

2. Гэрлэхийг хүсэгчдийн төрсний гэрчилгээний хуулбар

3. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх

4. Эрүүл мэндийн бичиг.

5. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэр бүлтэй байсан бол гэрлэлтээ цуцлуулсан болохыг нотолсон лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна.

Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай. 6. Үйлчилгээний төлбөр 300 кроныг банкаар тушаасан байна