Худалдаа, эдийн засаг, Соёлын харилцаа

Эдийн засаг, санхvvгийн хамтын ажиллагаа 1950-иад оноос эхлэн хєгжиж геологи, арьс шир, гутлын vйлдвэрийг голлон хамарч, олон жилийн уламжлалтай болсон ба Чехословак нь 1989 он хvртэл Монгол улсын 2-3 дахь тvнш байв. Хоёр орны худалдаа 1995 онд 10 гаруй, 1996 онд 9 орчим сая ам.долларт хvреэн нь ємнєх жилvvдтэй нь харьцуулахад нэлээд єесєн vзvvлэлт юм. Харин бараа эргэлт 1997 онд 7,3, 1998 онд 6,3 сая гаруй ам.доллар болж буурчээ. Бараа эргэлтэд манай импорт зонхилдог бєгєєд әрчим хvчний дизель мотор, автобусны сэлбэг, цементийн vйлдвэрийн тоног тєхєєрємж, барилгын материал, гэр ахуй, гоо сайхны бараа, ангийн болон спортын буу, суудлын Шкода авто машин, хvнс оруулж, харин чехийн тал зарим жил бага хэмжээний тvvхий эд авдаг байна. Хоёр орны хооронд худалдааны нэгэнт хvреэн тvвшинг хадгалах, манай экспортыг сэргээх нь хоёр талдаа цаашид анхаарч байх чухал асуудал юм.

1963 оноос Чехословакийн геологи хайгуулын томоохон 3 экспедиц дараалан манай улсад ажиллажээ. Геологи хайгуулын ажил явуулах, зарим тєрлийн эрдэс тvvхий эд олборлох, боловеруулах зорилгоор "Монголчехословакметалл" vйлдвэрийг 1980 онд байгуулж, Хэнтий аймгийн Баян мод, Хужихааны цагаан тугалга, Тєв аймгийн Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны орд газруудыг ашиглаж иреэн байна. Зах зээлийн шинэ нєхцєлтэй уялдуулан "Монголчехословак-металл" vйлдвэрийг Монгол, Чех, Словакийн хамтарсан 3 талын хувьцаат компани болган єєрчлєхєєр яриа хэлэлцээ 1991 оноос эхлэн явуулж буй.

Манай улс 1956-1990 онд Чехословакаас бvгд 77,5 сая шилжих рублийн урт хугацааны зээл авч 60 гаруй саяыг нь Улаанбаатарт шеврет, шевро, хром-юфт, том шир, гутлын vйлдвэр, 240 ортой эмнэлэг, механик засварын цех, Баян-Єлгийд ДЦС, Дарханд цементийн завод зэрэг vйлдвэр, газрын зураг тєсєл хийх болон тэдгээрийг барьж байгуулах, єргєтгєн шинэчлэхэд ашигласан байна. Эдгээр vйлдвэрийн газрууд нь тухайн vедээ хvчин чадлаараа бvрэн ажиллаж манай улсын эдийн засгийн хєгжилд багагvй vvрэг гvйцэтгэсэн билээ. Гэвч 1989 оноос дээрх vйлдвэр, газарт Чехословакийн талаас хэрэгжvvлж ирcэн хамтын ажиллагаа бараг тасарчээ.

Хэдийгээр дээр дурдсан зарим бэрхшээл байгаа боловч Чех улс нь урьд нь бидний єргєн харилцаатай байсан Зvvн Европын орнууд дотроос манайтай єдгєє санхvv, эдийн засгийн хамгийн гайгvй хамтын ажиллагаатай байгаа орон юм.

"Алтан тариа" ХК-ийн хувьцааны 60 хувийг 1997 онд Чехийн "Ромель" компани 1,2 сая ам.доллараар худалдан авсан байна. Сvvлийн 2 жилд Алтан тариад 2,4 сая ам. долларын хєрєнгє оруулалт явагдаж, технологийн шинэчлэл хийгджээ. ГХОГХА-д чехийн талын 2,3 сая ам.долларын хєрєнгє оруулалт бvхий Монгол, чехийн 27 хамтарсан компани, аж ахуйн нэгж геологи уул уурхай, әрчим хvч, тээвэр, хvнсний vйлдвэрлэл, худалдаа, эрvvл мэнд, гоо сайхан, аялал жуулчлалын болон барилгын салбарт ажиллахаар бvртгэгдсэн байна. Тэдгээриин хагасаас илvvгиин нь дvрмийн сан 50 мянган ам.доллараас их бєгєєд ихэнхийн нь vйл ажиллагаа эхлэлтийн байдалтай байна. Дээрх хамтарсан vйлдвэрvvд дотроос vйл ажиллагаа нь явагдаж буй "Клуб Прага" /454,3 мянган ам.долларын дvрмийн сантай, дээд зэрэглэлийн зоогийн газар, пивоны жижиг vйлдвэр/, "Монкрем" компани /220 мянган ам.долларын дvрмийн сантай, гоо сайхны бvтээгдэхvvний vйлдвэрлэл, гоо сайхны vйлчилгээ, жилд 600 сая тєгрєгний vйлдвэр, vйлчилгээ явуулдаг, бvтээгдэхvvний 25 хувийг Японд экспортолж эхэлсэн/, "Эл анд Эн техноложи" /538 мянган ам.долларын дvрмийн сантай, шохойн vйлдвэр, барилгын бусад дагавар материал vйлдвэрлэх зорилттой, зарим дагавар материалаа vйлдвэрлэж эхэлж буй/.

Монголтой худалдаа хийдэг, мән тєсєл хэрэгжvvлж, барилга байшин барьж засварладаг "Алфакон Прага", "Евросаунд" "ЕвроАзи" зэрэг чехийн пvvс, компаниуд байдаг. Тэдгээриин эздийн зарим нь социализмын vед Монголтой хамтран ажиллаж байсан, манай улсыг мэддэг хvмvvс юм. Тухайлбал, "Алфакон Прага" компани Орхон аймагт хоногт 12-17 тн гурил vйлдвэрлэх 2 vйлдвэр, жилдээ 5 сая литр пиво исгэх vйлдвэр, Эрдэнэт, Хєтєл хотуудад цагт 150 кг талх, нарийн боов хийх 2 цех, Улаанбаатарт "Их гvн" компанид автосалон, "Тэргvvн трейд" компанид хоногт 3000 литр спирт нэрэх vйлдвэр зэргийг гэрээгээр барьж байгуулалцан, тоног тєхєєрємжийг оруулж угсарчээ. Мєн 1996 онд Дэлхийн банкны тендэрт шалгарч, Кароса автобусны сэлбэгийг 1,2 сая ам. долларт оруулж иржээ.

Чех улс нь ОЕСЭ-ийн (Эдийн засаг, хамтын ажиллагааны хєгжлийн байгууллага) гишvvн болсон Зvvн Европын орнууд (Польш, Чех, Унгар) дотроос манайд хєгжлийн тусламж vзvvлж эхэлсэн орон юм.

Чех улсаас Монголын хєгжилд туслах зорилгоор vзvvлсэн буцалтгvй тусламж 1996-1998 онд нийт дvнгээрээ 17.5 сая крон буюу ойролцоогоор 550.0 мянган ам.доллар орчим болж байна. Энэхvv тусламж нь арьс шир, гутлын vйлдвэрлэл, эрvvл мэндийн болон геологийн салбарт зориулагдсан байна.

Чехийн Засгийн газар Монгол Улсад 1999 онд 10.0 сая чех кроны /287.0 мян. ам.долл./ буцалтгvй тусламж vзvvлэх болсон бєгєєд уг тусламжийн 4.0 сая /116.0 мян.ам.дол/ кроныг Улаанбаатар хотын клиникийн 1 дvгээр эмнэлгиин засвар, шинэчлэлиин тєслийг vргэлжлvvлэхэд 6.0 сая /171.0 мян. ам.дол/ кроныг Алтайн цаадахи говьд геологийн судлагааны тєслийг хэрэгжvvлэхэд зориулж байна. Клиникийн 1 дvгээр эмнэлгиин засвар, шинэчлэл хийхэд ашиглах нєхцєл, зарчмын тухай хэлэлцээрийг Чехийн Худалдаа аж vйлдвэрийн яам, Прага дахь ЭСЯ хооронд 1999.09.27-нд байгуулсан. Хєрєнгийн 10 хувийг монголын талаас гаргах зардлыг нєхєхєд, бусдыг тоног тєхєєрємж авах, цаашдын ажлын зураг хийхэд зарцуулахаар тохиролцсон болно.

Чех Монголын хоорондын техникийн туслалцаа vзvvлэх, геологийн салбарын хамтын ажиллагааны тєслийн хvрээнд Алтайн цаадахь Говьд
1:200000-ын масштабын геологи-геохимийн зураглал, ерєнхий эрлийн ажлыг 1999-2001 онд явуулах гэрээг Чехийн Байгаль орчны яам болон Монголын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хооронд байгуул амжилттай хэрэгжvvлсэн болно.

Монголын хєгжилд туслах зорилгоор Чех улсын засгийн газраас vзvvлж буй буцалтгуй тусламжийн хэмжээ 2003 оноос нэмэгдэж жилд ойролцоогоор 2 орчим сая ам.доллар болсон.


Соёлын харилцаа

Энэ салбарт хоёр орон єргєн харилцаатай байв. Монголын соёлын єдрvvд Чехословакт 1981 онд, Чехословакийн соёлын єдрvvд манай улсад 1983 онд зохиогджээ.

1955 оноос Чехословакийн их, дээд сургуулиудад монгол оюутан сургаж эхэлснээс хойш 300 гаруй хvн дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалжээ. 1989 оныг хvртэл жил тутам 40 гаруй оюутан, техникумын сурагчид болон мэргэжил дээшлvvлэгчид, аспирант нарыг хvлээн авч байв.

Одоо Чехэд тэдний зардлаар жил бур манай 11 оюутан, 5 аспирант чехийн ЗГ-ын тэтгэлэгээр суралцаж байна. 2006/2007 оны хичээлийн жилд сургах оюутан сонголтын ажлыг хийж материалыг нь чехийн талд явуулаад байна.

ОУХДС-ийн слав хэлний тэнхимд чех хэлний сонгон сургалтын анги, Прага хотын Карлын их сургуульд 1977 онд монгол судлал, монгол хэлний анги нээгджээ