ЭСЯ-нд ирж байгаа иргэдийн анхааралд

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Чех улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар та бүхэн энэ улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байгаа гэж бодож байна. Манай улсын ЭСЯ нь Украин болон ОХУ-ын ЭСЯ-дтай ойролцоо байршилтай бөгөөд энэ хавиар жагсаал цуглаан болж байна. Хэдийгээр цагдаагийн харуул хамгаалалттай байгаа ч та бүхэн ЭСЯ-нд ирэх замдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа жагсаал, цуглаанаас зайлсхийж байхыг зөвлөж байна.

Мөн нэн яаралтай биш бол байдлыг нягталж байж ирэх, ЭСЯ-ны ФБ-ийн мессежээр харилцаж, хариу авч байж ирэх нь зүйтэй.

Прага дахь ЭСЯ 2022 оны 2 дугаар сарын 24