|
|
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 91 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан БНЧУ-ын Парламентийн доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын Монгол-Чехийн найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг Парламентийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
|
|
|
|
Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ-д 2015 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Тржинец хотод байрлах “Hutni project Frydek Mistek” ХК-ий нүүрснээс кокс гаргаж авах үйлдвэр болон ширэм хайлуулах үйлдвэртэй танилцсан бөгөөд энэ үеэр манай улсын “Нью Эко Энержи” ХХК Чех Улсын “Hutni project Frydek Mistek” ХК болон “ČKD” групптэй 300 мянган тонны хүчин чадал бүхий коксын үйлдвэрийг Дархан хотод барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны гурван талд гэрээнд гарын үсэг зурлаа
|
|
|
|
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ Чех Улсын Монголч эрдэмтэд болон Карлын их сургуулийн Философийн факультетын Өвөр болон Төв Ази судлалын танхимийн харьяа Монгол судлалын төвийн багш, оюутнуудыг ЭСЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
|
|
|
|
Манай улсын хөгжилд Чехийн оруулсан хувь нэмрийг одоо хэр нь монголчууд мартахгүй ярьдаг. Тэр дундаа чехүүд уул уурхайн салбарт идэвхтэй ажиллаж, Эрдэнэтийн овоог нээхэд гол үүрэгтэй оролцсонгэдэг юм билээ. Энэ тухай түүхийг эргэн сөхвөл?
|
|
|
|
Бизнес эрхлэгчдийн хувьд дэлхийд өрсөлдөх нэг гарц нь гадаадын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж, иргэдтэй итгэлт түншлэлийн харилцаа тогтооход оршдог.
|
|
|
|
БНЧУ-ын Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд энэ оны 7 дугаар сард Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд дөрвөн тахийг тус амьтны хүрээлэнгээс унаган байгальд нь тавьсан болно.
|
|
|
|
Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болох иргэн Б.Ихбаярыг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эцэг, эхийнх нь хамт ЭСЯ-нд хүлээн авч уулзан баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, мэндчилгээг уншиж танилцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өглөө.
|
|
|
|
Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чех Улсын “Агромонт Вимперк” ХХК-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
|
|
|
|
Монгол орны ойн сангийн экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж, хамгаалах, доройтолд орсон газар нутгуудад ойг нөхөн сэргээж модны үр суулгахад Чех улсын туршлага дээр үндэслэн “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болж буйгаа БОНХАЖЯ, Чехийн Хөгжлийн агентлагаас 8 дугаар сарын 11-ний өдөр танилцууллаа.
|
|
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек бараалхав
|
Хуудас :
«1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17]
|