Манай цахим хуудсанд тавтай морилно уу


ЭЛЧИН САЙД ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Д.Гансүх энэ сарын 21-нд Чех улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Станислав Берковецтэй уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ РУУ ЗОРЧИГЧИД ПСР ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО/NO PCR TEST IS REQUIRED FOR TRAVELLERS TO ENTER MONGOLIA

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад зорчигчдоос коронавирусын ПСР шинжилгээ /антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй боллоо. / From March 14, 2022, those who travel to Mongolia are not required to show a PCR test (antigen and rapid test) for Covid-19
дэлгэрэнгүй

Мэдээлэл

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ Б.Мянганбаярын бичсэн энэ чухал мэдээллийг давхар хүргэе. Бичиг баримтаа бүрдүүлэхдээ цаг хугацаагаа сайн төлөвлөөрэй. Ямар үед нь өөрөө очих юм, ямар үед нь шуудангаар илгээх юм, юу бүрдүүлэх вэ гэдгээ сайн нягталж илгээж байхыг зөвлөж байна. Цагийг нь тулгахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, шуудангаар илгээж байгаа зүйлийн бүрдэл дутуу байвал хэцүү болдог.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Монголчууд бид аливаа гамшиг, эрсдлийг даван туулах тухайд ямагт бэлэн байхыг санаж, түүнийгээ “... гамшиг, зовлон, өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн хэлц үгээр илэрхийлдэг. Тэгвэл та бүхэн энэ хэлцийг дахин дахин тунгаан үзээд, БИ, БИД, МАНАЙ ГЭР БҮЛ, МАНАЙ ХАМТ ОЛОН, ХАМТ АЖИЛЛАГСАД маань гэнэтийн аюул, эрсдэлд хэр бэлэн билээ гэдгээ бодож үзээрэй. КОВИД-19 цар тахлын сургамж юу байв? Гэнэт гамшиг, осол тохиолдвол, онцгой нөхцөл байдал үүсвэл хэрхэх билээ? Хаана хандах билээ? гэх мэт энгийн асуултуудыг өөртөө тавьж үзэх нь зүйтэй.
дэлгэрэнгүй

ЭСЯ-нд ирж байгаа иргэдийн анхааралд

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Чех улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар та бүхэн энэ улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байгаа гэж бодож байна. Манай улсын ЭСЯ нь Украин болон ОХУ-ын ЭСЯ-дтай ойролцоо байршилтай бөгөөд энэ хавиар жагсаал цуглаан болж байна. Хэдийгээр цагдаагийн харуул хамгаалалттай байгаа ч та бүхэн ЭСЯ-нд ирэх замдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа жагсаал, цуглаанаас зайлсхийж байхыг зөвлөж байна.
дэлгэрэнгүй

Foreign Investment Agency to be re-established under Ministry of Economy and Development

Ulaanbaatar /MONTSAME/. Today on February 16, Minister of Finance B.Javkhlan announced that the strategy and development policy for the Ministry of Economy and Development was approved at the regular Cabinet meeting.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

Словак улсын Кошице дэх Монгол Улсын Өргөмжит консул Петр Славик Элчин сайд Д.Гансүхтэй уулзаж, Монгол, Словакийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ жил хоёр тал бизнес форумаа сэргээх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хороогоо байгуулах, олон улсын автотээврийн Хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг чухал арга хэмжээг төлөвлөөд байна. Өргөмжит консул маань цар тахлын үеийн хориг хязгаарлалт суларч, Словакт жил бүр зохиогддог олон үндэстний "Шөлний баяр"-т уламжлал ёсоор монгол гэрээ барин оролцож, Монголоо сурталчлахад яарч байгаагаа ярив.
дэлгэрэнгүй